Тайлбар
Бидний ертөнц бүхэлдээ эрчмээр нэвчигдсэн байдаг. Үүний улмаас хүн нь мөн чанарын хувьд эрчмийн бодгаль болохыг эрт, эдүгээгийн эзотерик сургаал нотолдог. Харамсалтай нь өөрийнхөө болон бусад хүмүүсээс цацарч байдаг эрчмийг ашиглах, сансраас эрчим хүлээн авах чадварыг цөөхөн хүн эзэмшсэн байдаг. Гэтэл сансрын эрчим хүч бол бид бүхний хувьд шавхагдашгүй нөөц баялаг бөгөөд амьдрал болон ухамсрынхаа тодорхой үе шатанд өөрийгөө өөрчлөх, өөрийнхөө амьдралын эзэн болох, бусдад туслах бололцоотой болгодог. Сансрын эрчим хүч мөнхийн рашаан биш гэдэг нь ойлгомжтой хэдий ч түүнийг ухаалгаар ашигласан тохиолдолд ихээхэн ач тустай байж болох талтай. Энэ ном сансрын эрчимтэй холбоотой олон асуудлыг авч үзнэ. Энд үйлийн үрийн хуулийг олон талаас нь тайлбарласны зэрэгцээ гэрлэн бүрхүүл, амин хүрд, аюрведа, иог, бясалгалаар хэрхэн хичээллэх зэрэг асуудлууд хөндөгдсөн болно. Мөн сансартай эрчмээр харилцан үйлчлэлцэх аргачлал багтсан төдийгүй орчин цагийн Орчлонгийн загварын тухай хүүрнэн өгүүлжээ.
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга