Тайлбар
Мирзакарим Норбековын шинэ ном, өөрийнхөө зан араншингийн зохисгүй зүйлүүдийг арилгах, магадгүй өөрийн гэсэн амьдралын замаа сонгох, олон асуултын хариуг олоход тань туслан дасгалжуулах ном таны гар дээр очиж байна. Үйл явдлыг санаагаараа болгож, үггүйгээр ярьж, дотоод мэлмийгээрээ харж, тодорхой зайнд буй хүмүүсийг мэдэрч, ирээдүйг ухаан бодлоороо мэдэж чадна. Гайхмаар хэрэг гэж үү? Та үнэндээ яаж ингэж болдгийг л ердөө мэдэхгүй байгаа болоод, зүгээр л оролдож үзээгүй болохоороо л тэр. Энэ бүхнийг та чадна! Гагцхүү зүүрмэглэн буй зөн совингоо сэрээхэд л болно. Бүх юмны хариулт, бүх л шийдэл таны дотоодод буй. Энэ бол сэрэлт, сэргэлтийн шатанд орогсдод зориулсан сурах бичиг юм. Энэ ном таны аугаа хүчин чадлын, таны амжилт ялалтын түлхүүрүүдын нэг нь мөн.
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга