Дорноос гэрэлтсэн цоморлиг

43,200.00

ISBN: 978-9919910365
Хавтас: Зөөлөн
Хэвлэгдсэн он: 2024
Хуудас: 301
Хэмжээ: 205 x 145 x 15 мм

Тайлбар

Ёгт сургаал бол үгээр сэтгэлд нэвтрэх урлаг юм.Адам “сайн, мууг танин мэдэх модны” үр жимсийг амталснаас болж Диваажингаас хөөгдсөн. Энэ ёгтлол бол Адам хүний оюун ухаантай, аливааг… тодорхойлох чадвартай болсныг өгүүлдэг. Адам юу алдсаныг бид мэдэхгүй. Хязгааргүй Ухамсар, Нэгдлийг л алдсан болов уу. Орчин үеийн гүн ухаан хүний ухаан санаа хязгаарлагдмал учраас Хязгааргүйг ухаарч чадахгүй гэдэг. Гэхдээ хүн гэдэг амьтанд Үл мэдээгүй зүйлд хүрэх замаар оюун ухааны цар хүрээгээ тэлэх тэмүүлэл суулгасан байдаг. Үл танин мэдэхэд хүрэх тусам хүний ухаан санаа гэрэлтэж, хүн бүхэлдээ өөрчлөгддөг. Би хэн бэ? Амьдралын утга учир юунд оршдог вэ? Энэ ертөнцийн зүг чигийг яаж олох вэ? Хүнд үүнийг ойлгуулж, Замыг нь зааж өгөхийн тулд Дэлхий ертөнцөд түмэн Багш ирсэн. Тэдний үйлдэл, үг, сэтгэл бүхэн бүтээгч, амьдралыг батлагч байсан учраас, тэднийг багш гэж нэрлэдэг. Тэд ухаан санааны хоёрдмол байдлыг давж чадсан. Тэдний бүтээл цаг хугацаанд цацагдсан тэрхүү үнэт эрдэнэс мөн юм. Энэ үнэт эрднийг түүж, үүгээрээ цаг хугацааны тасарсан хэлхээг сэргээж, хөгжлийн Нэгдсэн Бурханлаг Төлөвлөгөөг танин мэдэх хэрэгтэй. Ёгт сургаалд шингэсэн Багш нарын дүр төрх хүний сэтгэлд амилж, хүнд хүч өгч, итгэл үнэмшлийг нь баттай болгодог. Учир нь тэд бол Гэрэл гэгээ юм. Хожуу үеийн зөнчдийн нэг Баха-Улла* хүмүүсийн тухайд: “Та нар бол гэдэс нь өлсөхөөр доошоо хөөгдөж, ус, шороонд хутгалдах хүртлээ тэнгэрийн хязгааргүйд итгэн баярлаж хүчит жигүүрээ дэвж дээшээ зүтгэх шувуу мэт. Ийнхүү хүслийн торонд орооцолдож, тэнгэртээ нисэж чадахгүй болдог. Даль жигүүртээ наалдсан бүхнийг сэгсрэх хүчгүй болсон учраас урьд нь тэнгэрт амьдарч байсан шувуу амьдрах газраа шороонд хайхаас аргагүй болдог” гэжээ

Сэтгэгдэл

Хараахан үнэлгээ алга

Санал сэтгэгдэл бичих “Дорноос гэрэлтсэн цоморлиг”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн