Тайлбар
Эрт нэгэн цагт орчлон ертөнцийн бүх амьдрал “Амьдралын цэцэг”-ийг туурвилын загвар, биднийг энэ оршихуй руу хөтлөн оруулж мөн түүнээс гаргадаг геометрийн зураг гэдгээр нь мэддэг байжээ. Дараа нь маш өндөр ухамсрын түвшнээс бид харанхуй руу унаж бид хэн байснаа мартжээ. Мянган жилийн туршид энэ нууц материаллаг соёлын эртний эд зүйлүүдэд, бүх дэлхий даяарх агуйн хананы зургуудад хадгалагдаж ирснээс гадна мөн бүх амьдралын хэлбэрийн эсүүдэд нууцлагдан кодлогджээ. Одоо бид энэ нойрноосоо сэрэн өндийн босож байна. Ухамсраа хуучин төсөөллүүдээсээ цэвэрлэн, бидний хүртэхүйн цонхоор урсан орох шинэ эриний алтан гэрлийг харж байна. Энэ ном бол энэхүү цонхнуудын нэг билээ.
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга