Тайлбар
“Хүн төрөлхтний хөгжлийн түүхийн явцад бүх улсын цэргийн байгууллагууд шинжлэх ухааныг улс орныхоо аюулгүй байдалд ашиглахыг эрмэлзсээр ирсэн. Нэн түрүүн
парапсихологи, квантын физик, далдыг мэдрэх чадварыг судлах ухаан зэрэг ер бусын чиглэлээр ажилладаг салбарууд цэргийн байгууллагуудын анхаарлыг ихээхэн татдаг
байлаа. Ямар ч улс орны цэрэг тагнуулын байгууллагын хувьд далдыг харах чадвартай хүн хамгийн их сонирхолтой зэвсэг байх нь тодорхой. ХХ зууны 70-аад онд АНУ – ын засгийн газар “”Оддын хаалга”” нэртэй төсөл боловсруулсан юм. Энэ төслийн гол зорилго хүний сэтгэцийн онцгой чадварыг судлах замаар гоц авъяастай тагнуулчийг дадлагын явцад ажиллуулах явдал байв. Ж.Мак Монигл энэ төсөлд эхлээд соригдогч, дараа нь “”далдыг харагч тагнуул”” №1 нэртэйгээр 20 жилийн турш оролцжээ. Зохиогч номдоо өөрийн хуримтлуулсан туршлагаас уншигчидтай хуваалцаж, алсын зайнаас харах гоц авьяас, энэ талаар парапсихологийн нууц лабораторид боловсруулсан аргыг хэрхэн эзэмших болон хэрэглэх талаар тодорхой бичсэн. Ид шидийг сонирхогчдод энэ ном үнэлж баршгүй чухал хэрэглэгдэхүүн бөгөөд алсын зайнаас харах авьяасаа хөгжүүлж дадлагажих хүмүүст гарын авлага болно.
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга