Тайлбар
Буддын сургаалыг эртнээс шүтэж ирсэн монголчуудын хувьд Далай Багшийн Чойжингийн тухай мэдээлэл сонин байх нь мэдээж. Ерөөс Чойжин гэдэг нь ‘номыг тэтгэгч сахиус’ гэсэн утгатай төвд үг бөгөөд номыг тэтгэгч сахиусуудын өмнөөс буддаг лам нарыг ‘Чойжин лам гэдэг ба тэдний өмсгөл, зан үйл, ёс жаяг нь бусад лам нараас өвөрмөц онцлогтой.’ Энэ ном эрхэм уншигч танд Төвдийн эртний Чойжин нарын уламжлалт ойлголтыг тольдон соёрхуулах болно. Мөн Далай багшийн болон Төвдийн төрийн их Чойжингоор ажиллаж байсан Найчүн Чойжин нэрээр алдаршсан эрхэм хүндэт Түвдэн Готовын дүр төрхийг харуулах юм. Энэ номын оюун ухааны хэм хэмжээс нь ялангуяа Очирт хөлгөн буюу Их хөлгөний Дандарын ёсны ухааныг судалж буй шавь нарт хүртээмжтэйн сацуугаар судалгааны материал болох юм
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга