Тайлбар
Барбара Марсиниак бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн зөн билэгтэн, сонирхолтой илтгэгч, олонд алдартай, зөвхөн АНУ-д хагас сая хувиар борлогдсон “Гэрлийг аврагчид”, “Дэлхий”, “Гэрлийн гэр бүл” зэрэг 20 гаруй хэл дээр орчуулагдан гарсан номуудын зохиогч юм. Тэрээр нийгмийн ухааны бакалавр зэрэгтэй, улирал тутмын “The Pleiadian Times” мэдээллийн хуудасны эрхлэгч, редактор юм. Олон улс орноор аялж, зурхайн судалгаа хийж, хамгийн гол нь ямарваа хэв загварт баригддаггүй чөлөөт сэтгэлгээ нь уншигч, сонсогчдод дамжуулж буй мэдлэгийг нь чимж байдаг билээ. Өнгөлөг одод бол Өнгөлөг хэмээх оддын бөөгнөрөлийн олон хэмжээст оюун санааны бодгалиуд юм. Тэд Барбара Марсиниакаар дамжуулан 1988 оноос бидэнд хандаж иржээ. Өнгөлөг одод 2012 оны 12-р сард дуусах хүн төрөлхтний оюун санааны хувьслын үйл явцад туслахаар ирсэн юм. Тэдний илгээлт сонирхолтой бөгөөд цэцэн, саруул ухааныг шингээжээ. Энэ нь чөлөөт сэтгэлгээг дэмжин, бөөгийн шашинтай харьцуулж болохоор хувийн Хүчийг олж авах сургаал юм.
Сэтгэгдэл
Хараахан үнэлгээ алга