Бурхдын хотын эрэлд 5-р боть Төвөд судлалын дуулиант нээлтүүд

Үнэ:

13,000

Төрөл: ,

Хүмүүс ирээд харж л байдаг…

Харин зарим хүн хараад л … ойлгодог.

Зохиолч Эрнст Мулдашев
Хавтас нимгэн
Хуудасны тоо 601
Хэвлэсэн он: 2016

Тайлбар

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Оросын нүдний болон нөхөн сэлбэх мэс заслын төвийн ерөнхий захирал, Орос улсын гавъяат эмч, “Төрөлх орныхоо эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гарамгай гавъяа байгуулсны төлөө” медальт, АНУ-ын Луисвилийн их сургуулийн дээд зэрэглэлийн мэс засалч, хүндэт зөвлөх, Америкийн нүд судлалын академийн гишүүн, Мексик улсын итгэмжлэгдсэн нүд судлаач, спорт аялалын мастер, ЗСБНХУ-ын гурван удаагийн аварга. Э.Р.Мулдашев бол Орос улсын дэлхийд нэрд гарсан эрдэмтэн. Тэрээр анагаах ухаанд чухамдаа бол сэргээн засалд, хүний эдийг “төлжүүлэх” мэс засалд шинэ чиглэлийг үндэслэгч бөгөөд дэлхийд анх удаа нүд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн юм. Энэ эрдэмтэн одоо хүний бүхэл бүтэн эрхтнийг сэргээн төлжүүлэх мэс заслын үндсийг судалж, энэ чиглэлээр ажиллаж байна. Тэрээр шинээр 100 гаруй төрлийн мэс заслыг төгс боловсронгуй болгож, 83 төрлийн “Аллоплант” биоматериалыг бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрдэм шинжилгээний 400 гаруй бүтээл нийтлүүлсэн, Орос болон дэлхийн олон орноос зохиогчийн эрхийн 58 гэрчилгээ авсан бөгөөд, 50 гаруй оронд очиж лекц уншиж, мэс засал хийсэн. Энэ хүн жил тутам 600-800 маш нарийн мэс засал хийдэг. Э.Р.Мулдашев хүний эдийг нөхөн төлжүүлэхэд түлхэц өгдөг өөрийнхөө гол бүтээл “Аллоплант” биоматериалынхаа уг мөн чанарыг одоо хүртэл бүрэн ойлгож чадаагүй гэдгээ зөвшөөрдөг. Өөд болоочийн эдээс бэлдсэн “Аллоплант” нь хүний биеийг бүтээх байгалийн нандин түлхүүр агуулсныг ойлгосон Э.Р.Мулдашев судалгаа шинжилгээндээ төрөл бүрийн салбарын эрдэмтэдтэй харилцахын хамт шашны хийгээд нууц ухааны үндэслэлд ч ханддаг. Чухам үүний учир тэрээр Гималай, Төвөд, Египет, Сири, Ливан, Монгол орон болон Пасхи аралд 8 даа эрдэм шинжилгээ, судалгааны аялал хийж сэргээн төлжүүлэх мэс заслын талаархи ойлголтоо үлэмжхэн гүнзгийрүүлжээ. Мөн тэдгээр судалгааны явцад гүн ухаан, түүхийн чиглэлийн нэг бус дуулиант нээлт гарсан юм. Гималайн анхны экспедицийнхээ дүнд Э.Р.Мулдашев “Хүн мичнээс үүсээгүй” гэдэг номоо бичсэн бөгөөд уг ном олон дахин хэвлэгдэж, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан байна. “Бурхдын хотын эрэлд” цувралын төгсгөл, уншигчдад санал болгож буй энэхүү шинэ ботийг сонирхолтой хэлбэрээр бичсэн бөгөөд уг чанараараа шинжлэх ухааныг гүнзгий баримтамлж, дэлхийн хэмжээний анагаах ухаан, философийн асуудлуудыг хөндсөн ном болсон байна. Р.Т.Нигматуллин

161 үзсэн

Шүүмж

Номын шүүмж байхгүй байна.

Анхны шүүмж бичигч болох “Бурхдын хотын эрэлд 5-р боть Төвөд судлалын дуулиант нээлтүүд”