Уншигчийн булан

Ардын уран зохиолч С.Эрдэнийн ач охин Б.Хуланд

Сайн байна уу? Танд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би таны өвөөгийн бичсэн “Хойт насандаа учирна” гэх гайхамшигт романыг олж уншлаа.

Энэхүү бүтээлийг уншиж байхдаа Цэвэлмаа басганы хувь тавилангийн ээдрээ, Яндаг төлөөлөгчийн сэтгэлийн гүнд нуугдан, түмэн ардыг гасланд унагаж буй атаа хорслын гал хэзээ унтарч төгсөхийг хүлээсээр… “Ёстой л хойт насандаа учрах байх даа” гэж бодлоо.

Эцэст нь энэ хосгүй бүтээлийг уншигч бидний мэлмийд толилуулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр өвөөгийнхөө бүтээлийг цувралаар хэвлүүлж буйд  тань талархал илэрхийлэхийн сацуу ийм агуу зохиолчийн ач охин болон мэндэлсэнд тань баяр хүргэх гэсэн юм.

Цаашдаа өвөөгийнхөө бичсэн олон сайхан бүтээлийг уншигч олондоо хүргэж байгаарай. Таны ажилд амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Уншигч Г.Нарангэрэл